8 800 200 08 04
звонок по России бесплатный, другие страны
 
 
 

Домофон

Өнөөдрийн байдлаар "Строй Мастер Домофоны" Компани орчин үеийн "СМД" брендийн домофоны үйлдвэрлэгч юм. Энэ брендийн домофон тухайн төрлийн тоног төхөөрөмжүүдэд тавигддаг техникийн бүх шаардлагуудыг хангаад зогсохгүй, мөн эвдэн сүйтгэхийн эсрэг өндөр үзүүлэлтэй байдаг. Энэ нь домофон системийн хамгийн гол үзүүлэлт бөгөөд оршин суугчид сонголт хийхдээ хамгийн их анхаардаг шалгуур үзүүлэлтүүдийн нэг юм.

БВ-СМД-2011(2009) цувралын домофон
БВ-СМД-2011(2009) цувралын домофон

БВ-СМД-2011 олон хэрэглэгчийн зохицуулалттай домофон нь олон айлын орон сууцны орцуудад олон хэрэглэгчид зориулагдсан харилцан яриа-түгжээ бүхий системд угсрагдан ажиллахад зориулагдсан. БВ-СМД-2011(2009) дуудлагын блокын нүүрэн талын хавтанг хөнгөн цагааны хайлшаар цул цутгаж хийсэн тул системийн эвдэн сүйтгэхийн эсрэг үзүүлэлтийг өсгөж өгдөг. Домофон нь хязгаарлагч ялтастай бөгөөд энэ нь товчлуурууд хэт дарагдахаас сэргийлдэг. БВ-СМД-2011(2009) дуудлагын блок нь өндөр вольтын гүйдлээс нөлөөллөөс хамгаалах тоноглолтой, энэ нь аянга цахилгаантай үед багагүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Дуудлагын блокын харилцуур нь сараалжин тороор хамгаалагдсан. Дуудлагын блок нь товчлуур гэрэлтүүлэгчтэй, цохилтонд тэсвэртэй шилээр хамгаалагдсан 4 оронтой дэлгэц нь дугаараа харах боломжийг олгоно.




Цахилгаан соронзон цоож
Цахилгаан соронзон цоож

Цахилгаан соронзон цоож нь хаалгыг хаалттай байлгахад зориулагдсан. Хаалган дээр цоожны нөгөө хэсгийг суурилуулна. Цоожны тогтоон барих хүч 450 кг хүртэл байна. Цахилгаан соронзон цоожинд механик хэсэг байхгүй учраас удаан хугацаанд эвдрэл гэмтэлгүйгээр ажиллана. Цахилгааныг салгасан тохиолдолд цахилгаан соронзон цоож хаалгыг нээлттэй байлгах ба цахилгаанд залгах хүртэл хаалгыг түгжихгүй.




Хаалганы тайвшруулагчтай автомат хаагч
Хаалганы тайвшруулагчтай автомат хаагч

Хаалганы автомат хаагчийн ажиллагааны үндсэн зарчим нь хэн нэгэн хаалга онгойлгох үед үүссэн хүчний нөлөөгөөр автомат хаагчийн доторх пүрш механик шахалтанд орох болон хаалга хаагдах үед пүршний буцах хөдөлгөөнийг тосоор удаашруулах зарчимд суурилсан болно. Хаалганы автомат хаагчид давхар пүрш ашигласан. Энэ нь динамик шинж чанар маш удаан хугацаанд бараг өөрчлөгдөлгүй хадгалагдах боломжийг олгодог. Ийм автомат хаагчийг хулгайд алдагдах болон эвдэж сүйтгэх боломжийг үгүйсгэсэн тусгай боолтуудаар тогтоон бэхэлдэг.




«Стандарт» хэрэглэгчийн иж бүрдэл
"Стандарт" хэрэглэгчийн иж бүрдэл
УКП-СМД-7 эсвэл УКП-СМД-8 (нэмэлт төлбөргүйгээр үндсэн иж бүрдэлд орно)

БВ-СМД-2011(2009) домофонд зориулагдсан, шөнийн цагаар унтардаггүй, зохицуулалтын, гэрт суурилуулдаг харилцуур утас.

«Люкс» хэрэглэгчийн иж бүрдэл (Люкс)
"Люкс" хэрэглэгчийн иж бүрдэл (Люкс)
УКП-СМД-9 эсвэл УКП-СМД-10 (эдгээр утэснуудыг суурилуулахад нэмэлт төлбөр авна)

БВ-СМД-2011(2009) домофонд зориулагдсан, шөнийн цагаар унтардаг, дунд зэргийн чанга, зохицуулалтын, гэрт суурилуулдаг харилцуур утас.




Прокси-түлхүүр СМД-2009
Прокси-түлхүүр СМД-2009

Энэхүү шинэ үеийн контактгүй түлхүүр нь хязгаарлагдмал хандалттай системд ашиглахад зориулагдсан. Түлхүүр болгон нь үл давтагдах өөрийн гэсэн кодтой байдаг.

Прокси-карт СМД-2009
Прокси-карт СМД-2009

Прокси-карт нь прокси-түлхүүрийг бодвол хэд хэдэн давуу талтай. Үүнд:

  1. Прокси-картын техникийн үзүүлэлтийн нэг давуу тал бол уг картыг унших зай 4,5 см (прокси-түлхүүрийх 1,5 см) байдагт оршино. Энэ нь картыг цүнх эсвэл түрүйвч, хэтэвчнээсээ гаргалгүйгээр хаалгаа онгойлгох боломжийг олгодог.
  2. Прокси-картны хэмжээ нь түлхүүр гээгдэж хаягдах нөхцлийг буруулдаг бөгөөд энэ нь хүүхдүүдийн хувьд маш цухал юм.






© 1996 Строй Мастер Домофоны Рейтинг@Mail.ru
Запчасти Cummins в Москве